Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 9-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021 оны 9-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-09-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 9-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 17.1-18.0 градус дулаан, бусад нутгаар 9.6-16.8 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Алтай, Бигэр, Тооройд 26, Дарив, Төгрөг, Халиунд 25, Хөхморьт, Жаргаланд 24 градус дулаан, бусад сумуудад 17-23 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цээлд -2, Цогтод 0 градус хүйтэн, Есөнбулаг, Дэлгэрт, Чандманьд 1, Тонхил, Тайшир, Гуулин сумуудад 2, бусад сумуудад 3-9 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 22-24 градус дулаан, бусад нутгаар 10-20 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 52, Тооройд 48, Хөхморьт, Дарив, Бигэрт 46, Баян-Уулд 45, бусад сумуудад 34-42 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цээлд -4, Цогтод -3, Гуулинд, Есөнбулаг сумуудад -2 градус хүйтэн, бусад сумуудад 0-6 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Дэлгэрт 4.6 мм, Гуулинд 3.0 мм, Баян-Уул, Есөнбулагт 1.8 мм, Жаргаланд 1.3 мм, Төгрөгт 0.8 мм, Даривт 0.6 мм, Бигэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Тонхилд 22 м/с, Есөнбулаг, Бугатад 19 м/с, бусад сумуудад 6-17 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалт, түрүүлэлтийн үе шат жигдэрч, ихэнх сумуудад цэцэглэлт, үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн зуншлагын байдал (2021 оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар) 79.0 хувьд буюу Есөнбулаг, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Бигэр, Дарив, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сумуудад ургамлын ургалт хэвийн буюу сайн, 21.0 хувьд дунд буюу Алтай, Шарга, Бугат, Баян-Уул сумуудын нутгаар ургалт удаашралтай, муу буюу ургамлын ургалт муу гарсан газар байхгүй.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /